Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалт боллоо

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг үг хэлж, хүрэлцэн ирсэн төлөөлөгчид талархал илэрхийлсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалт боллоо
“Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын улаан загалмай нийгэмлэг 2022-2023 зуд, үер, цасан болон шороон шуурга зэрэг байгалийн онц аюултай үзэгдлийн үед үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх зорилгоор “Хүмүүнлэгийн Андууд” түнш байгууллагуудын уулзалтыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг үг хэлж, хүрэлцэн ирсэн төлөөлөгчид талархал илэрхийлсэн юм.

Монголын улаан загалмай 2022-2023 онд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Монгол улсад суугаа ХБНГУ-ын Элчин Сайдын яам, Австралийн Элчин Сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон, Солонгос, Турк, Катар улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн дэмжлэгээр гамшигт нэрвэгдсэн 15100 өрхийн 58590 иргэнд 5,2 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Мөн энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын дарга Ш.Мөнгөнтуяа 2023-2024 оны өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

Хуваалцах