Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ

МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд маргааш буюу I сарын 29-ний Лхагва гарагт “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ
“Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд маргааш буюу I сарын 29-ний Лхагва гарагт “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ-аас хэвлэлийн бага хурал хийнэ.

Тус “Хүмүүнлэгийн бахархал сан” ТББ нь Монголын оюунлаг олон түмний хөдөлгөөнийг өрнүүлэн хүн байхын утга учрыг таниулах, нийгмийн сэтгэлзүйд эерэг нөлөөлөл үзүүлэхийн тулд “Оюуны хувьсал”-ийг эхлүүлээд байгаа юм. Монголын оюунлаг ард түмэн, их эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгч, үнэт сургаалиа хайрлагч ахмадууд, бясалган гэгээрүүлэгчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, удирдан манлайлагчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид, оюунлаг залууст хүн байх утга учраа олж мэдэхийг эрмэлзэх талаар уг хурлаар танилцуулна.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв

Утас: 300995, 99182236

Хуваалцах