Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хүн аалз – 3” арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ

шинэ ангийг өмнөх хоёр ангийн найруулагч Жон Ваттс найруулж, Холливудын жүжигчин Том Холанд гол дүрд тоглосон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүн аалз – 3” арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ
“Хүн аалз – 3” арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers” багийн ахлагч хэмээн нэрлэгдээд буй “Хүн аалз” киноны хоёрдугаар анги “Spiderman: Far from home” 2019 оны долоодугаар сарын 2-нд нээлтээ хийсэн.

Тэгвэл гуравдугаар анги болох “Spiderman: No way home” энэ оны арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр боллоо. Түүнчлэн шинэ ангийг өмнөх хоёр ангийн найруулагч Жон Ваттс найруулж, Холливудын жүжигчин Том Холанд гол дүрд тоглосон байна.

Ташрамд дуулгахад, “Spiderman: Far from home” буюу хоёрдугаар анги нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого, БНХАУ, Японд гарснаасаа хойш 110 сая ам.доллар цуглуулсан. Мөн “Хүн аалз гэрээсээ явсан нь” кино нээлтээ хийснээс хойш 14 дэх хоногтоо олон улсаас нийт 850 сая ам.долларын ашиг олсон юм.

Хуваалцах