“Хүн аалз” киноны гуравдугаар ангийн трэйлэр цацагдлаа
“Марвел” студи өнөөдөр “Spiderman: No way home” киноны анхны трэйлэрийг цацлаа.
Мэдээллийн алба

“Марвел” студийн дараагийн Төмөр хүн буюу “Avengers” багийн ахлагч хэмээн нэрлэгдээд буй “Хүн аалз” киноны хоёрдугаар анги “Spiderman: Far from home” 2019 оны долоодугаар сарын 2-нд нээлтээ хийсэн.
Тэгвэл гуравдугаар анги болох “Spiderman: No way home” энэ оны арванхоёрдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр болсон билээ. Шинэ ангийг өмнөх хоёр ангийн найруулагч Жон Ваттс найруулж, Холливудын жүжигчин Том Холанд гол дүрд тоглосон. Түүнчлэн “Марвел” студи өнөөдөр “Spiderman: No way home” киноны анхны трэйлэрийг цацлаа.
Ташрамд дуулгахад, “Spiderman: Far from home” буюу хоёрдугаар анги нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 39.3 сая ам долларын ашиг орлого, БНХАУ, Японд гарснаасаа хойш 110 сая ам.доллар цуглуулсан. Мөн “Хүн аалз гэрээсээ явсан нь” кино нээлтээ хийснээс хойш 14 дэх хоногтоо олон улсаас нийт 850 сая ам.долларын ашиг олсон юм.




















