Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүн аалзын дайсны тухай “Морбиус” кино ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ

“Морбиус” нээлтээ хойшлуулж ирэх аравдугаар 8-нд хийхээр болжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн аалзын дайсны тухай “Морбиус” кино ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ
Хүн аалзын дайсны тухай “Морбиус” кино ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Сони пикчерс” кино компанийн “Morbius” кино энэ оны гуравдугаар сард нээлтээ хийх товтой байсан. Тэгвэл “Морбиус” нээлтээ хойшлуулж ирэх аравдугаар 8-нд хийхээр болжээ. “Сони пикчерс” 2018 онд “Веном” киногоо үзэгчдэд хүргэж, дэлхий дахины үзэгчдээс 855 сая ам.долларын орлого цуглуулж, кино төсвөө 8.5 дахин нугалсан ашиг олсон байдаг. “Хүн аалз” комикт өгүүлснээр Веном болон Морбиус нь Питер Паркерын хамгийн хүчирхэг дайснууд бөгөөд Нобелийн шагнал авсандаа урамшсан чадварлаг эрдэмтэн цусны ховор өвчнөө анагаах зорилгоор цус сорогч сарьсан багваахайн эсийг өөрийн биед суулгах туршилт хийсэн ч бүтэлгүйтэж цус сорогч болдог. Ийн буг чөтгөр Морбиус Хүн аалзтай тулалддаг билээ. Харин “Morbius” кинонд гол дүр өөртэй нь адил туршилтад орж цус сорогч болсон Краунтай тулалдах юм байна.

Ташрамд дуулгахад, Морбиусын дүрийг жүжигчин Жаред Лето бүтээсэн. Тэрбээр өмнө нь “Suicide squad” (2016) кинонд Бэтмений хүчирхэг дайснуудын нэг Жокерын дүрд тоглож байсан билээ. Харин “Морбиус” киноны Локсиас Крауны дүрд жүжигчин Мэтт Смит тогложээ.

Хуваалцах