Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийн хэлэлцүүлэг боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичгийг боловсруулах ажил дуусах шатандаа орж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэжээ. Үүнтэй холбогдуулан бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг 12 дугаар сарын 10-ны өдөр Төр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийн хэлэлцүүлэг боллоо
Хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлогын төслийн хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол Улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын баримт бичгийг боловсруулах ажил дуусах шатандаа орж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэжээ. Үүнтэй холбогдуулан бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэг 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны иргэний танхимд зохион байгууллаа. Хүн амын бүлэг тус бүрийн төлөөллөөс бүрдсэн тус хэлэлцүүлгийг нээж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлсэн үгэндээ " Энэхүү бодлогын баримт бичгийг Хүний эрхийг дээдлэх, үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин, газар зүйн байршил, нийгмийн байдал, бэлгийн чиг хандлагаар үл ялгаварлах, хүйсийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хөгжлийг эрхэмлэх, үндэсний өв соёл, зан заншлыг дээдлэх, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчмыг баримтлах гэсэн үндсэн зарчмуудад нийцүүлэн боловсруулсан. Түүнчлэн Хүн амын асуудал нь өөрөө бүхий л салбарыг хамрах өргөн хүрээний асуудал бөгөөд уялдахгүй, хамрахгүй асуудал гэж үгүй юм. Хүн амаа тогтвортой өсгөх, нийгмийн анхан шатны үйлчилгээгээр хангах, орон нутгийн хөгжилд онцгой анхаарал хандуулж, Монгол иргэд гэр бүлээрээ нутаг орондоо эрүүл энх аж төрж, сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд энэхүү бодлого чухал ач холбогдолтой байх болно" гэдгийг онцоллоо. "Монгол Улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын зорилго нь Хүн ам зүйн болон хүн амын хөгжлийн чиглэлээр 2014 оноос хойш ойрын 10 жилд тудгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, хөгжлийн чиг хандлагыг хүн ам зүйн шилжилт, насны бүтцийн өөрчлөлт, хүн амын тоотой уялдуулахад чиглэх юм. Мөн хүн ам ба хөгжлийн салбар хоорондын уялдааг хангах, хэрэгжилтийн мониторинг, хяналтыг сайжруулахад анхаарлаа хандуулах бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь гэр бүлийн хөгжил байх тухай тусгажээ. Монгол хүн бүрт чиглэсэн хөгжлийн цогц бодлогын төслийн хэлэлцүүлгээс гарсан санал болон дараагийн шатны хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг нэгтгэн тусгаж, Засгийн газарт танилцуулах юм байна.

Хуваалцах