Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын хоёрдугаар хурал боллоо
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг нийслэлийн хэмжээнд удирдан зохион байгуулах тооллогын комиссын хоёрдугаар хурал боллоо
Мэдээллийн алба

Хуралдааныг нээж Нийслэлийн тооллогын комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үг хэлэв. Тэрээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч, ХАӨМС-гийн баяжилт, үнэн бодит байдалд онцгой анхаарч, шат шатандаа хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.
Тус хуралдаанаар Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга, ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, арга аргачлал, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.


















