Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана

Хүн амын мэдээллийн санг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хүн ам, өрхийн урьдчилсан бүртгэлийг хийх ажил нийслэл, дүүрэг, хорооны түр товчоог байгуулан энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 57.8 хувьтай явагдаж байгаа аж. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг цахим

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана. Зураг: МҮОНРТ

Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын хүний, хөгжил нийгмийн бодлогын асуудал хариусан орлогч Ш.Анхмаа удирдан явуулав. Тэрээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого”, “Байшин, орон сууцны тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн үлдсэн хугацаанд оновчтой төлөвлөлт хийж, дээрх тооллогуудыг амжилттай зохион байгуулан, шат шатандаа өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагаар эхлэх бол тус тооллогын хүрээнд хийгдэж буй “Байшин, орон сууцны тооллого” нь 2019 оны 11 дүгээр 19-нөөс 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах юм.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Хуваалцах