Хүн ам, орон сууцны тооллогын комисс хуралдав
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын хурал Дундговь аймгийн ЗДТГ-т боллоо.
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын аймгийн комиссын хурал Дундговь аймгийн ЗДТГ-т боллоо. Тус хурлыг Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарын бичгийн дарга, Үндэсний статистикийн хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдан зохион байгуулж тооллогыг зохион байгуулах үйл ажиллагаа, үзэл баримтлал, зорилго, зорилтоо тодотгон мэдээлэл хийлээ.
Тооллогын комиссын хуралд аймгийн Засаг даргын 2018 оны А/45 захирамжаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүд, статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтнүүд оролцлоо.


















