Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүлжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлжээ
Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүлжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б -гийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан юм. Энэ хэргийн сэжигтэнээр 28 настай Б, 33 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлж баривчилсан байна. Сэжигтнүүд гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Хуваалцах