Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн амын 12 хувь нь шим тэжээлийн дутагдалтай байна

2050 он гэхэд дэлхий дээр шим тэжээлийн дутагдалтай хүн хоёр тэрбумаар нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд сануулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн амын 12 хувь нь шим тэжээлийн дутагдалтай байна
Хүн амын 12 хувь нь шим тэжээлийн дутагдалтай байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын хүн амын 12 хувь нь шим тэжээлийн дутагдалтай байна. Өнөөдөр Дэлхийн хүнсний өдрийг 150 гаруй орон 39 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ жил “Бидний ирээдүй: Эрүүл хүнс-Зөв хооллолт, Өлсгөлөнгүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Олон улсад 820 сая гаруй хүн хоол, хүнсний гачигдалтай амьдарч, 2 тэрбум орчим хүн таргалалттай байгаа тоон мэдээ гаргажээ. Харин манай улсын хувьд 21 хүртэлх насны залуусын 90 орчим хувь нь А болон Д амин дэмийн дутагдалтай байна. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд таргалалт их байгааг НҮБ-аас санууллаа.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужагийн яриаг сонсгоё.

2050 он гэхэд дэлхий дээр шим тэжээлийн дутагдалтай хүн хоёр тэрбумаар нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд сануулж байна.

Хуваалцах