Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн амын бүтцэд илүү анхаарах хэрэгтэй

Манай улсад 1996 онд баталсан Төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг 2004 онд шинэчилсэн байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн амын бүтцэд илүү анхаарах хэрэгтэй
Хүн амын бүтцэд илүү анхаарах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Манай улсад 1996 онд баталсан Төрөөс хүн амын талаар баримтлах бодлогыг 2004 онд шинэчилсэн байдаг. Харин энэ хугацаанд хэрэгжилт нь ямар байгаад хийсэн судалгаагаар хангалтгүй гэсэн дүгнэлт өгчээ. Шалтгаан нь тус бодлогод тусгаж төлөвлөсөн ажлууд нь муу хэрэгжсэнийх биш, хэт ерөнхий, хэрхэн яаж хэрэгжүүлж, хэн хариуцах нь тодорхойгүй байсан учир ийм үнэлгээ авсан гэж МУИС-ийн Хүн амзүйн сургалт, судалгааны тэнхимийн багш Ц.Болормаа хэллээ.

Түүнчлэн тун удахгүй Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авна. Хүн амын өсөлтөө дэмжиж урамшуулсан ажил хийж байгаа нь сайшаалтай ч тооноос илүү хүн амын бүтэц нь хэр зэрэг чанартай байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай, төр бодлогоор зохицуулах шаардлагатай асуудал ч бий гэдгийг судлаачид хэлж байна.

Хуваалцах