Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах,
Мэдээллийн алба

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах, батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулан, мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
“Монгол Улсын хүн амын нуташилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих дэд бүтцийн үндсэн сүлжээ, бүс нутгийн оновчтой бүтэц, хот тосгоны тогтолцоог бүрдүүлэх нутаг дэвсгэр, орон зайн төлөвлөлтийн урт хугацааны нэгдсэн бодлогын тулгуур баримт бичиг болно.
Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын Хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийг 2018 оны 12 дугаар сараас, Азийн хөгжлийн банктай хамтран “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг 2019 оны 06 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Эх сурвалж: БХБЯ


















