Хүн амын нягтаршил их байх нь улсын хөгжлийг удаашруулдаг
Одоогоор Улаанбаатар хотод энэ байдал үүссэн учраас хот, хөдөөгийн хүн амын нягтаршлыг тэнцвэржүүлэх бодлого барих нь чухал гэж “Хотын хөгжлийн ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурлын оролцогч МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Даваасүрэн ярьсан юм.
Мэдээллийн алба

Хотын хүн амын нягтаршил их байх тусам хөгжил удааширч, олон эрсдэл үүсгэдэг гэж эрдэмтэд үзэж байна. Улаанбаатар хотод манай нийт хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг. Энэ нь хүн амын хэт их нягтаршлийг бий болгож “хотын гажуудaл”-ыг бий болгодог байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас шилжилт хөдөлгөөн их байх тусам хотын ажил хайгчдын тоо эрс нэмэгдэж, эдийн засгийн хувьд олон эрсдэл дагуулдаг байна.