Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна

Үндэсний статистикийн хорооноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна
Хүн амын өрхийн бүртгэлийг шинэчилж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооноос төрийн мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ байгуулах ажлын хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр засаг захиргааны анхан шатны нэгж бүрт байгуулсан мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг сайжруулах үүднээс ҮСХ-ноос баталсан маягт, үзүүлэлт бүрээр, нөхөх заавар, аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нэгжид суурин болон түр оршин суугаа хүн ам, өрхийг бүртгэж байгаа эсэхийг нягталж, бүртгэлийн хөтлөлтийг сайжруулах ажлыг энэ сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.

Хороод нутаг дэвсгэртээ оршин суугаа хүн ам, өрхийг нэг бүрчлэн бүх үзүүлэлтээр бүртгэж, мэдээллийн сан байгуулах бөгөөд бүртгэлтэй боловч мэдээллийн санд шивж оруулаагүй хүн ам, өрхийг нөхөж оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй хүн амыг иргэний бүртгэлийн сантай тулгаж шалгах ажлууд хийгдэх аж.

Хуваалцах