Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн барьцаалсан Хятад иргэдийг албадан гаргах гэнэ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо засмал зам тавьж байсан БНХАУ-ын 60 орчим иргэн казах иргэдийг барьцаалсан хэрэг гарсан .

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн барьцаалсан Хятад иргэдийг албадан гаргах гэнэ
Хүн барьцаалсан Хятад иргэдийг албадан гаргах гэнэ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо засмал зам тавьж байсан БНХАУ-ын 60 орчим иргэн казах иргэдийг барьцаалсан хэрэг гарсан .

Харин Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас Баян-Өлгий аймагт хэрэг тарьсан хятад иргэдийг манай улсаас албадан гаргах гэж байгаа гэнэ. Дээрх хятад иргэдийн бичиг баримт асуудалгүй байсан ч гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон бол албадан гаргах хууль журам байдаг ажээ.

Тодруулбал, Баян- өлгий аймгийн Толбо нуурын ойролцоо шөнийн 00 .00 цагийн үед явж байсан "Ланд-80" маркийн машинтай казах иргэдийг зам засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын машинаар мөргөсөн . Гэсэн хэдий боловч хоорондын тохиролцоонд хүрэн салсан аж. Харин төд удалгүй 60 орчим хятад ажилчид гарч ирснээ гэр бүлээрээ явж байсан машинтай иргэдийг барьцаалсан тухай мэдээлэл ирсэн юм. Улмаар дээрх мэдээллийн дуудлагаар шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр иргэдийг сулласан юм.

Түлхүүр үг:Хятад иргэдийн толгойг Монголын төр илсээр л байх уу?
Хуваалцах