Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ

Нийслэийн газраас мэдээлснээр он гарснаас хойш 11338 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 пунктээр буурсан үзүүлэлт юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ
Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлснээр он гарснаас хойш 11338 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, завших хэрэг 47,5 хувь, хулгай 45,8 хувь, булаах гэмт хэрэг 43,6 хувь, хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар тус тус өссөн бол, ойн тухай хууль, тогтоомж зөрчих гэмт хэрэг 50 хувь, татвар төлөхөөс зайлсхийх 33,3 хувь, хүнийг санаатай алах гэмт хэрэг 19,3, автотээврийн хулгай 16,9 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг үйлдэгчдийн хувьд 53,4 хувийг тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд эзэлж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн иргэд өмнөх оныхоос 475 хувиар өссөн гэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Мөн 2013 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 331 хүн нас барж, 4095 хүн бэртэж гэмтжээ.

Түлхүүр үг:Хүн худалдаалах гэмт хэрэг 20 хувиар өсчээ
Хуваалцах