Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрдэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ. Зураг: МҮОНРТ

Манай улс хамгийн сүүлд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ.

Тэдэнд сэтгэл зүйн болон өмгөөллийн үйлчилгээг төр, төрийн бус байгууллага хамтран үзүүлж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт, эд эрхтний наймаа зэрэг олон хэлбэрээр илэрдэг.

Тэдний дийлэнх эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд асар их хохирдог. Мөн эх нутагтаа ирээд хуулийн хамгаалалт авах гэхээр хуулийн заалт хэт ерөнхий байдаг нь саад учруулдаг гээд бэрхшээл олон бий гэж өмгөөлөгч н.Баасанжав ярилаа.

Mongolian National Radio · Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 44 иргэнийг эх оронд нь авчирчээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд ойролцоогоор 21 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг болон боолчлолын золиос болсон нь илэрчээ.

Харин дагнасан судлаачид энэ тоог ойролцоогоор 27 сая гэж тооцохын зэрэгцээ 70-80 хувь нь эмэгтэйчүүд, 50 орчим хувь нь хүүхэд байна гэж судалгаандаа онцлон тэмдэглэжээ.

Боолчлогдож хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн олонх биеэ үнэлэх болон бусдын бэлгийн хэрэгцээг хангах зорилгоор зарагддаг. Тэдний дундаж нас 12-14 гэж судалгаанд мөн дурдсан байна.

Хуваалцах