Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүн худалдаалахтай тэмцэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчийг хэлэлцэх, санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх, байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүн худалдаалахтай тэмцэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
Хүн худалдаалахтай тэмцэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчийг хэлэлцэх, санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх, байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ. Түүнчлэн цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх юм. Мөн хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, газар, хил, гадаадын иргэний эрх зүйн байдал, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ. Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ.

Хуваалцах