Хүнд даацын машин зам эвдэж байна
Баян-Өлгий аймгийн зам тээврийн албаныхан оны тайлангаа тавилаа. Зам тээвэр зохицуулдаг байгууллагууд ажил үүргээ хангалттай гүйцэтгэжээ. Казахстан руу зорчигч тээвэрлэдэг авто хөсгүүд хяналтнаас зайлсхийдэг дутагдал бий гэнэ.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгийн зам тээврийн албаныхан оны тайлангаа тавилаа. Зам тээвэр зохицуулдаг байгууллагууд ажил үүргээ хангалттай гүйцэтгэжээ.
Казахстан руу зорчигч тээвэрлэдэг авто хөсгүүд хяналтнаас зайлсхийдэг дутагдал бий гэнэ.
Мөн их хэмжээний хүч хөрөнгөөр шинээр тавигдсан замыг 20-60 тоннын ачаатай том машинууд амархан эвдэж сүйтгэдэг байна.
Саяхан ашиглалтад орсон Өлгий-Цагааннуурын чиглэлийн хатуу хучилттай замын зарим хэсэг эвдэрчээ.
Аймгийн удирдлагаас энэ мэтийн дутагдлыг арилган хяналтаа улам сайжруулахыг зам тээврийнхэнд үүрэг болголоо.


















