Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ

Энэ хүрээнд Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид суралцахаар 9 оюутан шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.

Энэ хүрээнд Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид суралцахаар 9 оюутан шалгарлаа.

Тэд металлургич, технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/, материалын шинжлэх ухаан, материалын технологи, хөдөлмөр хамгаалалт, байгаль орчны аюулгүй ажиллагааны чиглэлээр суралцана.

ОХУ-ын РУСАЛ компани нь сар бүрийн тэтгэлэг, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардлыг хариуцахаас гадна өвлийн хувцас олгох юм.Тэтгэлэгт шалгарсан 9 оюутантай УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат уулзан амжилт хүсэж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Красноярск хотыг зорих гэж буй оюутнуудад онгоцны тийзийг гардуулан өглөө гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах