Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байсан иргэнээ авчирна

Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн Н.Мөнгөнцэцэгт тусламж үзүүлэх аян өрнүүлжээ. Улмаар хандивын данс нээж 4200 крон цуглуулан өгсөн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байсан иргэнээ авчирна
Хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж байсан иргэнээ авчирна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж амьдарч буй монголчууд тус улсын Плзен хотноо хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан Монгол Улсын иргэн Н.Мөнгөнцэцэгт тусламж үзүүлэх аян өрнүүлжээ. Улмаар хандивын данс нээж 4200 крон цуглуулан өгсөн байна.

Түүнд элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үлдээгүй тул тэрээр хагалгааны зардал гаргах боломжгүй гэдгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-нд уламжилж, нутаг буцахад туслалцаа үзүүлэхийг хүссэний дагуу Гадаад харилцааны яамны дэргэдэх “Хилийн чинадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас онгоцны зардлыг нь гаргажээ.

Түлхүүр үг:гадаад
Хуваалцах