Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ

Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ
Хүндэт профессор Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм.

Ийнхүү түүнийг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.

ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үүсэн байгуулагдсан түүх нь 1894 оноос эхэлдэг тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.

Хуваалцах