Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэ

Хүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага нэвтрүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэ
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээ үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүний эрхийг дээдэлж, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь хүргэх явуулын буюу хөдөлгөөнт үйлчилгээг бүртгэлийн байгууллага нэвтрүүллээ.

Ингэснээр бүртгэлийн байгууллага дээр ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай, зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан газарт оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаар шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

Хуваалцах