Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа

Ж.Дэнсмаа нь хүндийг өргөлтийн ОУХМ бөгөөд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин Б.Цэнд-Аюуш нь 81-85 кг-ын жинд улсын дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн аваргаар тодорч, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын эз

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа
Хүндийг өргөлтийн тамирчид, дасгалжуулагчдыг шагналаа. Зураг: МҮОНРТ

Монголын хүндийг өргөлтийн холбооны 64 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Жаргалын Дэнсмаа, Үндэсний шигшээ багий тамирчин Бямбажаргалын Цэнд-Аюуш нарыг “Олимпийн алдар”, Чулуунбаатарын Нямзулыг Олимпийн алтан медалиар шагналаа.

Ж.Дэнсмаа нь хүндийг өргөлтийн ОУХМ бөгөөд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин Б.Цэнд-Аюуш нь 81-85 кг-ын жинд улсын дээд амжилтыг 12 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд Монгол Улсын зургаан удаагийн аваргаар тодорч, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнүүдээс хүрэл медалийг эх орондоо авчирж байв.

Мөн Ч.Нямзул нь 49-55 кг-ын жинд Монгол Улсын дээд амжилтыг 25 удаа шинэчлэн тогтоож, улсын зургаан удаагийн аварга, Азийн болон Тайландын эзэн хааны нэрэмжит тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байжээ.

Хуваалцах