Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Тодруулбал, Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан залуучуудын 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар алт, насанд хүрэгчдийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Ээрмэл” хүндийн өргөлтийн клубээс ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, “Алтан гадас одонт” Я.Дөрвөлжингийн нэрэмжит хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, Онцгой байдлын сургуулийн 631 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан залуучуудын 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар алт, насанд хүрэгчдийн 98 кг-ийн жинд 240 кг-ийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон юм.

Мөн тус сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч У.Баяржавхлан залуучуудын 65 кг-ийн жинд 188 кг-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах