Хөнгөлөлттэй эмийн жорыг газар дээр нь бичиж байна
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас “Засгийн газар- 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас “Засгийн газар- 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн өдөрлөгийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр иргэд даатгуулагчдад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлж байна.
Тухайлбал, та тус өдөрлөгт оролцсоноор сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэлээ төлөх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулах боломжтой. Мөн харилцагч эрүүл мэндийн байгууллага эмийн сангуудтай хамтран өдөрлөгт оролцогчдын цусны даралт, цусан дахь сахар, холестриныг хэмжих, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, витаминжуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлөлттэй эмийн жор бичин газар дээр нь олгож байна. Өчигдрийн хувьд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 3989 даатгуулагч иргэн өдөрлөгт оролцжээ.


















