Хөнгөлөлттэй олгох эмийг шалгуур хангасан "Эмийн сан"-аар худалдаална
Энэ сарын 1-нээс иргэд "Эмийн сан"-гаас элэгний вирусын эсрэг таван төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авч эхэлсэн.
Мэдээллийн алба

Энэ сарын 1-нээс иргэд "Эмийн сан"-гаас элэгний вирусын эсрэг таван төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр авч эхэлсэн. Гэхдээ эдгээр эмийг "Эмийн сан" бүр олгохгүй. Тодруулбал, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас тодорхой шалгуураар "Эмийн сан"-гуудыг сонгоно.
Шалгуур хангасан "Эмийн сан"-гууд даатгалын хөнгөлөлттэй үнээр олгож байгаа гэдэг тэмдэг, тэмдэглэгээг иргэдэд ил харагдах газар байршуулна. Ийм "Эмийн сан"-гуудаас эм хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.


















