Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг орууллаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг хөнгөлөлттэй үнийн жагсаалтад багтаасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг орууллаа
Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг орууллаа. Зураг: МҮОНРТ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй 5 эмийг хөнгөлөлттэй үнийн жагсаалтад багтаасан байна.

Тухайлбал, элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ. Ирэх сарын 1-нээс эхлэн элэгний Тенофобир, Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн 5 эмийг хямдралтай үнээр худалдаална.

Дашрамд өгүүлэхэд, “Элэг бүтэн Монгол” аянд нэгдсэн иргэдийн зүгээс мөн элэгний вирусын эсрэг Харвони эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг санал гаргасан. Дээрх саналуудыг Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа юм.

Хуваалцах