Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалтыг нэмнэ

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон. Ингэхдээ тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээсэн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалтыг нэмнэ
“Хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалтыг нэмнэ. Зураг: МҮОНРТ

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон. Ингэхдээ тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээсэн байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарсан юм. Үүний дагуу уг хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулж өнөөдөр УИХ-д өргөн барилаа.

Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр болон Үндсэн хуулийн хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “хөнгөлөлттэй тариф” хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой үүсэх асуудлыг зохицуулахаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгох юм байна.

Хуваалцах