Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангууд хаягийн шаардлага хангахгүй байна

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд гадна талдаа гэрэлтдэг самбар бүхий хөндлөн хаягтай байх шаардлагатай.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангууд хаягийн шаардлага хангахгүй байна
Хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангууд хаягийн шаардлага хангахгүй байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд гадна талдаа гэрэлтдэг самбар бүхий хөндлөн хаягтай байх шаардлагатай. Харин ихэнх эмийн сан үүнийг биелүүлэхгүй байгааг Нийгмийн даатгалын газраас мэдээлж байна. Хэрэв стандартын шаардлага хангаагүй тохиолдолд гэрээг цуцлах зэргээр арга хэмжээ авна гэж Эрүүл мэндийн даатгалын газрын Эмийн хөнгөлөлт, чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Нямаасүрэн ярилаа.

Түүнчлэн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг эмийн сангууд тусгай программын дагуу тасалбараар эмээ олгодог, зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар наасан, түүний хувь хэмжээг ойлгомжтой тайлбарлаж өгдөг байх гэрээ байгуулж ажилладаг байна. Тиймээс иргэд ч үүнд хяналт тавьж, шаардах эрхтэй юм.

Хуваалцах