Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөлөлттэй зээлийн техникүүдийг хүлээн авч эхэллээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөлөлттэй зээлийн техникүүдийг хүлээн авч эхэллээ
Хөнгөлөлттэй зээлийн техникүүдийг хүлээн авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуйн нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээний эхний шатны хэрэгжилт болгож дундаас дээш хүчин чадалтай буюу 125-165 морины хүчтэй 132 трактор, 90 чиргүүл, үр тариалангийн 48 комбайн эзэндээ очиход бэлэн болоод байна. ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан өнөөдөр хамгийн эхний найман дунд шатны тракторыг өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өглөө.

Эдгээр техникийг бүрэн хүлээлгэн өгснөөр 15 мянган га талбайд үр тариа хураах, 28 мянган га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус нэмэгдэх юм.

Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орж ирж байгаа техникийг авахыг хүссэн аж ахуйн нэгж эхний ээлжинд 50 хувийн урьдчилгаа төлөх бөгөөд үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх учиртай юм. Энэ төсөл хэрэгжсэнээр манай орны тариалангийн салбарын түвшинг тогтворжуулах, тариаланчдын техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.

Хуваалцах