Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн хоёр тоолууртай байх шаардлагатай

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдийг цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж, Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн хоёр тоолууртай байх шаардлагатай
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн хоёр тоолууртай байх шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдийг цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжиж, Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргасан. Хөнгөлөлтөд хамрагдахын тулд гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн хоёр тоолууртай байх шаардлагатай болж байна.

Өглөө 06:00 цагаас орой 21:00 цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний хэрэглээг өдрийн буюу 104.30 төгрөгөөр, харин 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хэрэглээг шөнийн тариф буюу 77.10 төгрөгөөр тооцдог.

Дээрх шийдвэр гарснаар 77.10 төгрөгөөр тооцдог байсан шөнийн 1кВт.ц цахилгаан эрчим хүчийг 38.55 төгрөгөөр тооцох юм. Цахилгааны үнийн хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 15 аймгийн 250 мянга гаруй айл өрх хамрагдана. Үүний үр дүнд нийт хэрэглэгчид 5.3 тэрбум төгрөгийг хэмнэж байна гэсэн тооцоог Эрчим Хүчний Зохицуулах хорооноос гаргажээ.

Харин хөнгөлөлт эдлэх гэсэн иргэдийн дунд төлбөрийн асуудал дээр зарим тохиолдолд маргаан үүсдэг нь бичилтийн циклээс хамаардаг болох тухай Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээний мэргэжилтэн ярьж байлаа. Цахилгааны төлбөрийн бичилтийг хийх хугацааг зургаан циклд хуваадаг юм байна.

Иргэн Доржийнх циклийн гурав буюу сарын эхний 11-15-ны хоорондох хоногт бичилт хийлгэвэл 11 хоногийн шөнийн тарифын хөнгөлөлтийг эдэлж чадахгүй байна гэж хардах магадлалтай.

Тэгвэл энэ асуудлыг хөнгөлөлттэй тариф тооцох хугацаанд бүтэн эдлүүлэхийн тулд дараагийн сард нь шилжүүлэн хөнгөлөлтийг нь эдлүүлэхээр зохицуулалт хийж байгаа гэдгийг "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" компанийхан тайлбарлалаа.

Д.Бямбацэцэг

Хуваалцах