Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Соёл, спорт

Хөнгөн атлетикийн тамирчид Макаогийн нээлттэй тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөн атлетикийн тамирчид Макаогийн нээлттэй тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ
Хөнгөн атлетикийн тамирчид Макаогийн нээлттэй тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан Макао нээлттэй тэмцээн 2026 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж, Зүүн Азийн бүс нутгийн хөнгөн атлетикийн тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид амжилттай өрсөлдөж, алт, мөнгөн медаль хүртжээ.

99c27e11-bc64-4d52-ab74-41fb4bcfd136

Тэмцээний 200 метрийн зайн гүйлтэд “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Солонго 24.96 секундын амжилтаа ахиулж, 24.68 секундэд барианд орсноор алтан медаль хүртлээ.

Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болжээ.

4fc536df-26db-4aae-abd5-0c26ea2fd63a

Зүүн Азийн бүс нутгийн тамирчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон олон улсын чанартай энэхүү тэмцээн нь тамирчдын бэлтгэлжилт, ур чадвар, өрсөлдөх чадварыг сорихын зэрэгцээ олон улсын түвшинд туршлага хуримтлуулах, спортын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Монголын тамирчид өрсөлдөөн өндөртэй тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд өргөсөн нь онцлох амжилт боллоо. Тамирчдыг тус тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан, Үйцай сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан оролцуулжээ.

Хуваалцах