Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийнн Гала тоглолт боллоо
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтыг 2026 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.
Хүндэтгэлийн тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр, Соёлын төв өргөө болон үе үеийн уран бүтээлчид оролцож, хөгжмийн зохиолчийн сор бүтээлүүдээс толилууллаа. Тоглолт нь Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийн өв санг олон нийтэд сурталчлан таниулах, дурсгалыг нь хүндэтгэн алдаршуулах, шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэж хойч үед өвлүүлэх зорилготой юм.
Түүнчлэн ойг угтан хөгжмийн зохиолчийн амьдрал, уран бүтээл, өв санг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг жилийн турш санаачлан хэрэгжүүлсэн “Дагвын Лувсаншарав” сан, түүний гэр бүл, шавь нар болон тоглолтыг зохион байгуулахад оролцсон байгууллага, хамт олонд арга хэмжээний үеэр талархал илэрхийллээ.
Д.Лувсаншарав агсны уран бүтээл үеийн үед эгшиглэж, монголын хөгжмийн урлагийн хөгжилд мөнхөд гэрэлтэн, хойч үеийнхэндээ урам зориг, бахархал, үнэт өв болон уламжлагдах болтугай.





















