Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөвчлөх эмчилгээний кабинеттай боллоо

Монгол Улсын тэргүүн хатагтай,"Итгэл" хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хөнгөвчлөх эмчилгээний хоёр кабинетийг иж бүрэн техник, багаж тоног төхөөрөмжтэй нь хүлээлгэж өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөвчлөх эмчилгээний кабинеттай боллоо
Хөнгөвчлөх эмчилгээний кабинеттай боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын тэргүүн хатагтай,"Итгэл" хавдаргүй Монгол үндэсний сангийн тэргүүн Х.Болормаа Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хөнгөвчлөх эмчилгээний хоёр кабинетийг иж бүрэн техник, багаж тоног төхөөрөмжтэй нь хүлээлгэж өглөө.

Хатагтай Х.Болормаа "Аливаа хавдар хожуу үедээ оношлогддог. Хавдартай хүмүүсд биеийн болон сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж, өөрийгөө өвчтэй гэх сэтгэлзүйг ялан дийлэхэд энэ кабинетын үүрэг чухал" гэлээ.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм.
Архангай аймгийн хэмжээнд жилд дунджаар 300 гаруй хүн хавдраар оношлогддог бөгөөд үүний 150 гаруй нь хөнгөвчлөх эмчилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог байна. Хөнгөвчлөх эмчилгээний кабинеттай болсноор энэхүү тоо хангалттай буурна хэмээн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа хэллээ.

Хуваалцах