Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний "Шилдэг эмч” шалгарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээ ба хосписийн дэлхийн өдөр” хэмээн зарласан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний "Шилдэг эмч” шалгарууллаа
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний "Шилдэг эмч” шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээ ба хосписийн дэлхийн өдөр” хэмээн зарласан билээ.

Энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын дунд “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шилдэг эмч” шалгаруулах тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгууллаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хуваалцах