Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-тай болжээ

Тус төвийн дотрын тасгийн хоёр өрөөг хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар тохижуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-тай болжээ
“Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг”-тай болжээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болжээ.Тус төвийн дотрын тасгийн хоёр өрөөг хөнгөвчлөх эмчилгээний зориулалтаар тохижуулж өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийжээ. Үүнд нь "Итгэл - Хавдаргүй Монгол” Үндэсний сан 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн байна.

Хөнгөвчлөх тасаг нээгдсэнээр, хүнд өвчиндөө шаналж байгаа өвчтөнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, идэвхитэй удаан хугацаагаар өвдөлтгүй амьдрахад туслах ач холбогдолтой аж. Одоогоор “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд өдрийн цагаар хөнгөвчлөх эмчилгээ хийж байна. Удахгүй барилгын өргөтгөл ашиглалтанд орохоор хэвтэн эмчлүүлэгчдээ хүлээн авна” гэж хөнгөвчлөх тасгийн эмч н.Мөнгөнчимэг хэлжээ.

Хуваалцах