Хүний амь бүрэлгэсэн гадаадын иргэнд ял ногдууллаа
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 2014 оны зургаадугаар сарын 27-ны орой БНХАУ-ын иргэн Шуанши гэгч нь
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаанхад гэх газар 2014 оны зургаадугаар сарын 27-ны орой БНХАУ-ын иргэн Шуанши гэгч нь согтуугаар БНХАУ-ын иргэнтэй маргалдаж, улмаар түүний зүрхэн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн байдаг. Түүний үйлдэлд Сум дундын нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл Сум дундын шүүх 16 дугаар шүүхээс 2014 оны аравдугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын иргэн Шуаншид холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


















