Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ

ЧД-ийн 19 дүгээр хороо Салхитын замд энэ сарын 6-ны өдөр 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашины жолооч явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан ноцтой хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж илр

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ
Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

ЧД-ийн 19 дүгээр хороо Салхитын замд энэ сарын 6-ны өдөр 21:30 цагийн орчим марк улсын дугаар тодорхойгүй суудлын автомашины жолооч явган зорчигч 50 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан ноцтой хэрэг гаргасныг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байж, хэрэв зам тээврийн осол хэрэгт холбогдсон тохиолдолд хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж байгаарай. Зам тээврийн осол, хэрэг нь гэмт хэргийн санамсар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, харин хэргийн газраас зугтах, санаатай нуун дарагдуулах нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог. Илрэхгүй гэмт хэрэг гэж байхгүйг иргэд та бүхэн ойлгоно уу гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Хуваалцах