Хүний амь нас хөнөөсөн нэг хэрэг бүртгэгджээ
Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1189 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 39 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан ес, хулгайлах гэмт хэрэг 17, танхайрах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг хоёр, зам тээврийн хэрэг 12, осол 14 гарч 12 хүн гэмтсэн байна.


















