Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний амь үрэгдсэн зам тээврийн осол гарлаа

Өчигдөр Баянзүрх дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний амь үрэгдсэн зам тээврийн осол гарлаа
Хүний амь үрэгдсэн зам тээврийн осол гарлаа. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Баянзүрхдүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан байсныг Аврах ангийн албан хаагчид гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.

Өнгөрсөн шөнө Баянзүрхдүүргийн VIII хорооны “Амгалан”-гийн нийтийн тээврийн хэрэгслийн эцсийн буудлын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 08-17 УНД улсын дугаартай суудлын автомашин, 34-68 УНЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа.

Ослын газарт төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар очсон Аврах ангийн албан хаагчид 32 настай иргэн Э-г гарган НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Нэр, нас, оршин суух хаяг нь тодорхойгүй бага оврын ачааны автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдэн нас барсан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах