Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний биед эрдэс бодис дутагдвал дархлаа мууддаг

Энэ үеэр хүний биед шаардлагатай селен, омега-3, иод зэрэг эрдэс бодисын дутагдлыг хүний биед хэрхэн нөхөх боломжийн талаар хэлэлцсэн юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний биед эрдэс бодис дутагдвал дархлаа мууддаг
Хүний биед эрдэс бодис дутагдвал дархлаа мууддаг. Зураг: МҮОНРТ

Хүний биед эрдэс бодис дутагдсанаар дархлаа муудах эрсдлийг нэмэгдүүлдэг. Өнөөдөр олон улсын инновацийн форум боллоо. Энэ үеэр хүний биед шаардлагатай селен, омега-3, иод зэрэг эрдэс бодисын дутагдлыг хүний биед хэрхэн нөхөх боломжийн талаар хэлэлцсэн юм.

Манай улсад жил бүр хорт хавдраас болж 4000 орчим хүн нас барж байна. Мөн дархлааны систем алдагдсанаас ямар нэгэн өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Энэ нь хүний биед эрдэс бодис дутагдсанаас үүдэлтэйг судлаачид хэлж байна.

Түүнчлэн эрдэс бодис нөхөх олон аргын нэг нь эдгээрээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх юм. Үүнийг шийдэх үүднээс "Түмэн шувуут" компанийн хамт олон дэлхийн эрдэмтэдтэй хамтран селен, омега-3, иодын өндөр агууламжтай өндгийг гарган авсан байна.

"Түмэн шувуут" компанийн гүйцэтгэх захирал н.Болд ингэж ярилаа.

Цаашид бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эрдэс бодисоор баяжуулах шаардлагатайг эрдэмтэд хэллээ. Ингэснээр хорт хавдар болон бусад төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэл буурах юм байна.

Хуваалцах