Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол гарчээ
Багануур дүүргийн оршин суугч 33 настай, эрэгтэй энэ сарын 13-ны өдөр үхрийн чанасан өвчүү эвдэх явцдаа эрхий хуруугаа зүсчээ. Улмаар хоёрдугаар сарын 15-нд 0.5х0.5 см хоёр ширхэг цэврүүтсэн, шүүдэстэй шарх үүссэн байна.
Мэдээллийн алба

Багануур дүүргийн оршин суугч 33 настай, эрэгтэй энэ сарын 13-ны өдөр үхрийн чанасан өвчүү эвдэх явцдаа эрхий хуруугаа зүсчээ. Улмаар хоёрдугаар сарын 15-нд 0.5х0.5 см хоёр ширхэг цэврүүтсэн, шүүдэстэй шарх үүссэн байна. Шарх лугшиж өвдөх, хавагнасан байдалтай байжээ. Өвчтөн одоо Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнөөс сорьц дээжлэн авч лабораторийн шинжилгээ, эх уурхайг илрүүлэх судалгаа, онош тодруулах шинжилгээ хийгдэж байна.


















