Хүний боомоор өвчилсөн иргэний биеийн байдал гайгүй байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд бүртгэгдсэн хүний боом өвчний тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийж, өвчтөний биеийн байдал хөнгөн байгааг тогтоолоо.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд бүртгэгдсэн хүний боом өвчний тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийж, өвчтөний биеийн байдал хөнгөн байгааг тогтоолоо. Өвчтөний ойрын хавьтлыг хяналтад авсан, цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлж тусгаарласан, эмчилгээ үр дүнтэй хийгдэж байгаа, хариу арга хэмжээ зохион байгуулан ажиллах нөөц бүрэлдэхүүн хангалттай байгаа хэдий ч голомтод малын өвчлөлийн тасралтгүй бүртгэгдэж байгааг үндэслэн “Дунд зэргийн” эрсдэлтэй гэж үзсэн байна.


















