Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүний дэргэд хулгана 15000 жилийн турш амьдарчээ

Хүний амьдарч байгаа газар хулгана 15000 жилийн туршид амьдарсан болох нь тогтоогджээ. Хөдөө аж ахуйн эрин үед л хулгана бий болсон гэх таамаглалаас бүр эрт байсныг судлаачид нотолж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний дэргэд хулгана 15000 жилийн турш амьдарчээ
Хүний дэргэд хулгана 15000 жилийн турш амьдарчээ. Зураг: МҮОНРТ

Хүний амьдарч байгаа газар хулгана 15000 жилийн туршид амьдарсан болох нь тогтоогджээ. Хөдөө аж ахуйн эрин үед л хулгана бий болсон гэх таамаглалаас бүр эрт байсныг судлаачид нотолж байна.

Газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсгийн Левантад орших эртний хүмүүсийн цуглуулсан үр тариа, будааг зэрлэг хулганууд хулгайлж иддэг байжээ. Энэ үеэс эхлэн мэрэгч амьтад бэлэн хоол идэж, дулаан гэрт суурьшин өнөөг хүртэл хүнтэй нэгэн дээвэр дор амьдрах болж.

Парисын Үндэсний Түүхийн музейн ажилтан доктор Томас Күчи "Өнөө үед хулгана дэлхийн аль ч буланд хүн төрөлхтөнтэй адил шилжин суурьшиж, түрэмгийлэгч хөхтөн амьтны нэг төрөл болж байна" гэж хэлжээ. Түүний судалгаа нь Левантаас олдсон мэрэгч амьтнаас үлдсэн шүдэнд суурилж хийгдсэн байна.

15000 жилийн өмнө байшин барилгын бүтээн байгуулалт эхэлмэгц хулгана хүн хоёрын амьдрал салшгүй холбоотой болсон юм. Энэ үед хүмүүс чулуу, шавраар хийсэн дугуй хэлбэрийн байшинд амьдарч эхэлсэн. Тэд улаан буудай, арвай зэргийг хоол хүнсэндээ хэрэглэж мөн буга, зэрлэг гахайг агнан хоол хүнсээ залгуулдаг байжээ. Мэрэгч амьтдын хувьд хамгийн тайван амгалан, жаргалтай цаг үе нь энэ байлаа. Учир нь энэ үед хүмүүс муур болон нохойг гэртээ гаршуулан тэжээж эхлээгүй байсан юм.

Хуваалцах