Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүний эрх хамгаалагч Зоригтон” уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Батцэцэгийн бүтээл түрүүллээ

Монголын Эмнести интернэшнл, “Оюу толгойн хяналт” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найрууллын уралдааны дүнг өнөөдөр зарлалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүний эрх хамгаалагч Зоригтон” уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Батцэцэгийн бүтээл түрүүллээ
“Хүний эрх хамгаалагч Зоригтон” уралдаанд МҮОНР-ийн сэтгүүлч Д.Батцэцэгийн бүтээл түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Эмнести интернэшнл, “Оюу толгойн хяналт” ТББ-аас хамтран зохион байгуулсан “Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найрууллын уралдааны дүнг өнөөдөр зарлалаа. Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад оруулж буй хүний эрх хамгаалагчдын үүрэг роль, тэдэнд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар олон нийтэд таниулахаар сэтгүүлч, нийтлэлчдийн дунд зарласан “Хүний эрх хамгаалагч Зоригтон” хөрөг найруулал бичих уралдаанд радио, сонин, мэдээллийн сайтын 19 сэтгүүлч, нийтлэлч 21 бүтээл хүргүүлжээ. Ийн тус уралдааныг хөндлөнгийн сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчдаас бүрдсэн таван шүүгч дүгнэж, шагналт байрыг дараах бүтээлүүд эзэлсэн юм.

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Батцэцэгийн “Хүнлэг байх нь хүний эрхийн төлөө эхний алхам” бүтээл тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт “Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн “Говийн чулуун зоригтон”, гуравдугаар байрт сэтгүүлч Д.Даваадулам “Тэнцвэргүй тулааны хамгаалалтгүй хамгаалагч”, МҮОНРТ-ийн www.mnb.mn сайтын сэтгүүлч Т.Болор-Эрдэнийн “Бүүгл” бүтээл шалгарлаа.

Мөн сэтгүүлч Ю.Ариунзаяагийн “Та ч бас хүний эрх хамгаалагч” подкаст, “Ардчилал таймс” сонины сэтгүүлч Б.Янжмаагийн “Зөөлөн хүч”, “Дорнод” сонины сэтгүүлч Б.Туяагийн “Түүнд бариа гэж үгүй” хөрөг найруулал тусгай байрын шагнал хүртсэн юм.

Хуваалцах