Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах үйл ажиллагааны сургалт боллоо
Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран 2015 оны 10 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд
Мэдээллийн алба

Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төслийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран 2015 оны 10 дугаар сарын 15-аас 18-ны өдрүүдэд онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдад "Хүний эрхэд суурилсан хандлага бүхий уул уурхайн аврах үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уул уурхайн ангийн албан хаагчид хамрагдсан бөгөөд бичил уурхайн үйл ажиллагаа, бичил уурхайчдын орон нутгийн эдийн засагт үзүүлж буй хувь нэмрийг таниулах, уурхайн осол, аваарын үед үзүүлэх анхан шатны тусламж, гамшгийн үед хүний эрхийг хангаж ажиллах, хүний эрхэд суурилсан хандлагыг бий болгох, чадавхийг бэхжүүлэх нь тус сургалтын зорилго байв гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.


















