Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя

Иргэний нийгмийн байгууллагууд “Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя” сэдэвт нээлттэй цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя
Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя. Зураг: МҮОНРТ

Иргэний нийгмийн байгууллагууд “Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя” сэдэвт нээлттэй цуглааныг өнөөдөр зохион байгууллаа. Өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тэмцэж байгаа хүн бүр хүний эрхийн хамгаалагчид байдаг. Гэтэл манай улсад тэднийг хамгаалах, үйл ажиллагааных нь баталгааг хангах хууль эрхзүйн орчин бүрдээгүй. Үүнээс болж хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна гэж тэд үзэж байгаа юм.

Хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлж, заналхийлж, гүтгэж, хуурамч хэрэг үүсгэж, хорьж цагдаж, ял шийтгэл оногдуулж, цаашлаад амь насыг нь хохироож байгаа олон баримт бий. Үүний тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл. Түүнтэй адил хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдсөөр байгааг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байна. Энэ бол хүний эрх хамгаалагчдын эрх зөрчигдөж байгаа цөөхөн баримтын нэг. Тиймээс хүний эрх хамгаалагчдыг хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхах, дарамтлах болон бусад үйл ажиллагаанаас хамгаалах хууль эрхзүйн орчин шаардлагатай байгааг тэд хэлж байна.

Мөн "Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя" цуглаанд оролцогчид хууль эрхзүйн орчин бүрдүүлэх тухай шаардлагаа Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Нийтийн ашиг сонирхол, хүний эрхийг хамгаалагчдын амь нас, аюулгүй байдал, үр дүнтэй ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын үүрэг гэдгийг тэд мөн сануулж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах