Хүний эрхийн дэд хорооны даргаар Ё.Отгонбаяр сонгогдлоо
Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Тус дэд хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгээс Ё.Отгонбаяр гишүүнийг нэр дэвшүүлсэн бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн юм.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо.


















